Багануур парк

Багануур парк

Багануур паркийн танилцуулга
        Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаар тогтоолоор “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулагдсан.
         Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 05 дугаар cарын 23-ны өдрийн 272 дугаар тогтоолоор  паркийн үйл ажиллагаа эрхлэх 2016/01 дугаар тусгай зөвшөөрөл олгогдсон.

Хууль эрх зүйн орчин:
•    Монгол Улсын Үндсэн хууль
•    Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, 2015 он
•    Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, 2009 он
•    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, шинэчилсэн найруулга, 2006 он
•    Хот байгуулалтын тухай хууль
•    Хөрөнгө оруулалтын тухай хууль
•    УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” /2007-2021 он/
•    УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “ҮТП байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”
•    Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 104 тоот тогтоол “Журам чиглэл батлах тухай” (Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай)
•    Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал
•    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө
•    Нийслэлийн бүсийн хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)
•    Паркийн хөгжлийн төлөвлөгөө 2016-2025 он

Зорилго:
Эко, өндөр технологи бүхий үйлдвэрлэлийн цогцолбор болоход оршино.
Зорилтууд:
•    Өндөр технологид суурилсан,  байгаль орчинд халгүй үйлдвэрлэлийг дэмжих
•    Импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих
•    Шинжлэх ухааны  судалгаа, туршилт явуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх
•    Бүс нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжих
•    Жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох зорилтууд хэрэгжүүлнэ.

Төсөл хэрэгжих байршил:
Багануур дүүргийн 2, 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр - 403,3 га газар 
•    Улаанбаатар хотын төв цэгээс 135 км
•    Мянганы зам дүүргийн нутаг дэвсгэрээр өнгөрдөг.
•    Дүүргээс 95 км төмөр замаар Ази, Европ тивийг холбосон босоо тэнхлэгийн олон улсын төмөр замтай шууд холбогддог.
Хүчин чадал:
        Өндөр технологийн хүнд, хөнгөн, хүнсний, ургамал нанобиотехнологийн чиглэлийн 80-110 үйлдвэр байршиж, 5000-6000 ажлын байр бий болно.

ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮС
●    Хүрэн нүүрс боловсруулах бүх төрлийн үйлдвэрүүд 
●    Гумины бордооны үйлдвэр
ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮС
●    Барилгын бүх төрлийн материалын үйлдвэрүүд,  ойн цэвэрлэгээнээс гарсан түүхий эдийг боловсруулан модон хавтан үйлдвэрлэх үйлдвэр
●    Ноос боловсруулах үйлдвэр
●    Ажлын хувцасны оёдлын үйлдвэр
●    Хог хаягдал боловсруулах үйлдвэр
●    Туршилт судалгааны төв
●    Ложистик төв
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮС
●    Мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн гэх мэт малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүд
УРГАМАЛ, НАНОБИОТЕХНОЛОГИЙН ЦОГЦОЛБОР
●    Ургамал биотехнологийн цогцолбор /плантаци/
●    Эмийн үйлдвэр /ховор, нэн ховор ургамал/ гэх мэт 
                                                                                             Паркийн ерөнхий төлөвлөлт


Багануур парк байгуулагдсанаар:
•    Шинэ дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийн төрөлжилт, эдийн засгийн бүс бий болно.
•    Экспортын баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, бүс нутгийн нийгэм, эдийн засаг хөгжинө.
•    Импортын шингэн түлшнээс хараат байдлыг бууруулах замаар улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна.
•    5000-6000 ажлын байр шинээр бий болно.
•    Жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих орчин бүрдэнэ.
•    Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг бууруулахад хувь нэмэр оруулна.