Налайх парк

Налайх парк

Налайх паркийн танилцуулга
      Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08–ны өдрийн 148 дугаар тогтоолоор “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулагдсан.
Хууль эрх зүйн орчин
•    Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль” 
•    Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг
•    Улсын Их Хурлын 2016 оны 09 дугаар сарын 09 –ний өдрийн 45 дугаар тогтоол “Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”
•    Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр
•    Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоол
•    НИТХ -ын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3/08 дугаар тогтоол “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” 
Зорилго
Барилгын материалын салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, орчин үеийн үйлдвэрийн дэд бүтэц, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн үйлдвэрлэл, технологи, худалдаа, үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэн, Монгол улс, Төвийн бүс, Нийслэл хотын эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд даацтай хувь нэмэр оруулахад оршино. 
Зорилтууд
•    Барилгын материалын салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах
•    Олон улсын стандартад нийцсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих
•    Барилгын материалын салбарын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
•    Байгаль орчинд халгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэх
•    Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих
•    Барилгын материалын салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох
Төсөл хэрэгжих байршил
       Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120 га газар.
Хүчин чадал:
      Барилгын материалын чиглэлийн 40-50 үйлдвэр байршиж, 1500 гаруй ажлын байр шинээр бий болж, Улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78, налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин тус тус нэмэгдэнэ.
Захиргаа, олон нийтийн бүс
•    Оффис
•    Судалгаа шинжилгээ инновацийн төв
•    Багш, оюутны дотуур байр 
•    Худалдаа үйлчилгээ, зочид буудал, бизнесийн цогцолбор
•    Барилгын материалын туршилт, чанарын сорилтын лаборатори, эрдэм шинжилгээ, зохион бүтээх болон инновацийн төвийн цогцолбор г.м
Жижиг дунд үйлдвэрлэлийн бүс
•    Хуванцар хаалга, цонхны үйлдвэр 
•    Хонины ноосон дулаалгын материалын үйлдвэр
•    Цэвэр бохир усны полимер хоолойн үйлдвэр г.м
Ган хийц, хүнд үйлдвэрлэлийн бүс
•    Ган туйвангийн үйлдвэр
•    Металл хийц, эдлэлийн үйлдвэр
•    Инженерийн байгууламжийн төмөр бетон эдлэлийн үйлдвэр   г.м
Логистик, инженерийн байгууламжийн бүс
•    Цахилгаан станц
•    Ус дамжуулах, цэвэрлэх байгууламж
•    Дулааны станц
•    Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр
•    Холбоо, мэдээллийн технологийн сүлжээ
•    Логистик    г.м

                                                           Ерөнхий төлөвлөлт


Налайх парк  байгуулагдсанаар:
•    Монгол Улсын Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хөгжилд өндөр хувь нэмэр орно
•    Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нэмэгдэж бүс нутгийн нийгэм, эдийн засаг хөгжинэ 
•    Барилгын материалын салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтэрч нутагшина  
•    Төвийн бүсийн болон Улсын хэмжээний тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр орно
•    Улсын хэмжээний Барилгын материалын нэгдсэн зах, бөөний худалдааны төв Налайхад байгуулагдах үндэс болно
•    Монгол Улсын Барилгын материалын үйлдвэрлэл дунджаар 2 дахин нэмэгдэнэ
•    1500 орчим ажлын байр шинээр бий болно 
•    Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, агаар хөрсний бохирдол бууруулахад жинтэй хувь нэмэр оруулна