Эмээлт парк

Эмээлт парк

“Эмээлт парк” танилцуулга
        Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08–ны өдрийн 149 дүгээр тогтоолоор “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулагдсан.
Хууль эрх зүйн орчин
•    УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “ҮТП байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”
•    Монгол Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”, 
•    Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28–ны өдрийн 74 дүгээр тогтоолын 2.5 дахь заалт “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай”, 
•    Засгийн Газрын 2014 оны 11 дүгээр сарын 01-ний “Арьс, ширний үйлдвэрлэлийн цогцолборын байршлын тухай” 356 дугаар тогтоол, 
•    Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09 –ний өдрийн “Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 45 дугаар тогтоол, 
•    НИТХ -ын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 3/08 дугаар тогтоолуудад тус тус үндэслэн  “Экспортын баримжаатай дэлхийн жишигт нийцсэн Хөнгөн үйлдвэрлэлийн паркийг бүтээн байгуулах” зорилгоор “Эмээлт парк”-ийг хэрэгжүүлж байна.
Зорилго
        Экспортын баримжаатай дэлхийн жишигт нийцсэн хөнгөн үйлдвэрлэлийн паркийг бүтээн байгуулах.
Төсөл хэрэгжих байршил:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны “Шар хөцийн хоолой”-д 160 га газар 
•    Улаанбаатар хотын төв цэгээс 30 км,
•    Олон улсын (одоо ашиглагдаж буй) Чингис хаан нисэх онгоцны буудлаас 22 км,
•    Шинэ баригдаж буй Хөшигтийн нисэх онгоцны буудлаас 61 км,
•    Авто зам (Эмээлт өртөө) 6 км,
Хүчин чадал:
Арьс, шир гүн боловсруулах 19, ноос, ноолуур угаах, самнах 8, дахин боловсруулах дэмжих 4, бэлэн бүтээгдэхүүний 4 үйлдвэрүүд тус тус байршиж, 10000 орчим ажлын байр бий болно.

                                                                                            Паркийн ерөнхий төлөвлөлт
Эмээлт парк байгуулагдсанаар:
•   Байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрүүд кластер хэлбэрээр хөгжих боломж бүрдэнэ
•   Экспортын баримжаатай, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нэмэгдэж бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадвар       сайжирна
•   Техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх салбарын судалгаа хөгжүүлэлтийн төвүүд бий болно
•   Өндөр технологи, инноваци шингэсэн үйлдвэрлэлийн менежмент нэвтэрч боловсон хүчний чадавхи дээшилнэ 
•   Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний борлуулалт өсөж салбарын орлого нэг их наяд төгрөгт хүрэх боломж бүрдэнэ
•   10000 орчим ажлын байр шинээр бий болно 
•   2020-2030 онд байгуулагдах Нийслэлийн дагуул хот болох Эмээлт-Аргалантын дэд бүтэц давхар шийдэгдэн, цаашид өргөжин хөгжих өндөр ач             холбогдолтой