Техник, технологийн хөгжил

Техник технологийн хөгжил

http://iessay.ru/public/page_images/6932/1%20(3).jpg

Өнөөгийн нийгэмд хүн бүрийн  амин чухал хэрэгцээ шаардлагыг  хангах зэргийг техник ,технологийн хөгжил тодорхойлдог.  Техник технологи илүү төгс байх тусам , илүү сайн чанартай найдвартай бүтээгдэхүүн хийгдэж, бүх салбарт хөгжиж, илүү чинээлэг амьдрал улс болон  хүн бүрт бий болно. Иймээс нийгмийн хөгжлийн өнөөгийн үе шатанд гол зорилго нь тоног төхөөрөмж, технологийг сайжруулах явдал юм. Анхны техник технологи хөгжлийн үед нь хүний биеийн хөдөлмөр болох ​​энгийн үйл ажиллагааны материал боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээс орчин үеийн нарийн команд хэрэгжүүлдэг  машин тоног төхөөрөмжүүдэд шилжэн (Зураг. 1), технологийн нарийн төвөгтэй замыг туулсан.Машин ,машин механизм ,ашигтай зүйлийг бий болгоход ашиглаж байгаа бусад тоног төхөөрөмжүүдийн багцийг техник  гэж  ойлгож болно.

Зураг. 1. Техник хэрэгслийн эхэн үеээс- орчин үеийн технологи

Tехнологи (Грек Техно нь. - чадвар, ур чадвар болон лого - шинжлэх ухаан) – Техникийн багц , арга барил , өөрөөр хэлбэл ашигтай эд зүйл болон хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд хэрэглэдэг бүтээгдэхүүн хийж бүтээх хүний үйл ажиллагааны багц юм .

gar urlal зурган илэрцүүд

Зураг. 2. Хэрэгтэй зүйлс: A –гар урлал; б - аж үйлдвэрийн бүтээгдэхүүн

 Энэ бүх зүйл хүний нарийн чимхлүүр болон байнгын ажлын үр дүнд бий болсон.

Зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эсвэл ашигтай ажил гүйцэтгэхэд тэдний хөдөлмөрийг ашиглах үйл явцыг технологийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Үүнийг гар болон үйлдвэрийн гэж ангилна. Гар урлал  - гэр ахуйн хэрэглээний эд зүйлс, тавилга угсралт, түүнчлэн хоол хийх, мод тарих, амьтан тэжээх, бусад гэр ахуйн, засвар үйлчилгээний ажил юм.

Технологийн үйл ажиллагааны чиглэл нь  түүхий эд, түүний боловсруулалт, түүнээс гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн байна. Төмрийн хүдэр, газрын тос, байгалийн хийг олборлон,тэдгээрээр тодорхой бүтээгдэхүүнүүд хийгдэж байна. Жишээ нь төмрийн хүдрээр металл гарган авч,нефтээр бензин  гарган, янз бүрийн тос болон газ-аар полимер материал (хуванцар) гарган авч, хөдөө аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүнээс хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт. (Зураг 3).

http://iessay.ru/public/page_images/6932/470x0-1%20(5).jpg

Зураг. 3 Аж үйлдвэр нь: 1- модон материалын үйлдвэрлэл;  2 - газрын тос, 3 - төмрийн хүдэр, 4 - хайлсан металл, 5- хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, 6 - хуванцар үйлдвэрлэл

Гэрийн ажлыг  хөнгөвчлөхийн тулд, хүнсний процессор, мах хэрчигч, тоос сорогч, угаалгын, оёдлын машин болон бусад гэр ахуйн хэрэгсэл мөн өөр өөр зүйлсийг ангилан эмх цэгцтэй хадгалах шүүгээ, ширээ, талхны сав гэх мэт зүйлс  өдөр тутмын хүмүүсийн амьдралд хэрэглэгддэг энэ бүх бүтээгдэхүүн нь техник технологийн үйл ажиллагааны  үр дүн юм.

Ингээд технологийн хөгжлөөс сонирхвол...

  1. Анхны машин болон Орчин үеийн машин

  1.  Эртний зурагт болон орчин үеийн лед зурагт

  1. Анхны утас, гар утас болон орчин үеийн ухаалаг гар утас болох iPhone.

  1.  Эртний угаалгын машин болон орчин үеийн угаалгын машин

 

  1. Арваад жилийн өмнөх хөргөгч болон орчин үеийн зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн хөргөгч

  1. Анхны камер болон орчин үеийн Flip камер

  1. Кассеттай хөгжим болон орчин үеийн iPod

 

  1. Анхны галт тэрэг болон орчин үеийн галт тэрэг

Аж үйлдвэрийн хувьсгал

Аж үйлдвэрийн хувьсгалуудын тухай. XVIII зуунд Англид эхэлсэн аж үйлдвэрийн үсрэнгүй дэвшлийг анх Ф.Энгельс өөрийн бүтээлүүддээ “Аж үйлдвэрийн хувьсгал” хэмээн нэрлэснээр энэ нэр томъёо түгэн тархсан гэж үздэг юм билээ. I хувьсгалыг (XVIII зууны сүүл үеэс XX зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн) уурын хөдөлгүүр бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэнтэй холбодог. Чухам энэ үед паровоз (уурын тэрэг) бий болж төмөр замын, пароход (уурын хөдөлгүүртэй усан онгоц) бий болж далайн тээвэр эрчимтэй хөгжсөн. Аж үйлдвэрийн I хувьсгал үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлөөд зогсохгүй түүний үр дүнд хүн амын төвлөрөл (хотжилт) эрчимтэй явагдаж, олон шинэ мэргэжил бий болох зэргээр хүний нийгэмд огцом өөрчлөлтүүдийг авчирсан.

 

 

II хувьсгалыг (ХХ зууны эхэн үеэс эхэлсэн) цахилгаанжуулалт, үйлдвэрлэлд конвейер нэвтэрсэнтэй холбож үздэг. Энэ хувьсгалын үр дүнд хөдөлмөрийн бүтээмж огцом өсч үйлдвэрлэлийн процессийн удирдлага үндсээрээ өөрчлөгдөв. Бидний өнөөгийн амьдрал ерөнхийдөө энэ хувьсгалын үр дүн гэж хэлж болох байх.

 

III хувьсгалыг электронжуулалт, үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн технологитой холбодог бөгөөд үндсэндээ XX зууны 70-80-аад оноос эхэлсэн гэж үздэг юм билээ. Энэ хувьсгалын үр шимийг өнөөдөр монголчууд бараг бүгд хүртэж байна. 20-иод жилийн өмнөөс гар утас, компьютер, интернет бидний амьдралд эрчимтэй түрэн орж ирлээ. Эхэндээ тал туйпууны хэмжээтэй зөвхөн ярихад зориулагдсан гар утас байсан бол одоо олон төрлийн үйлдэл хийдэг ухаалаг утас бий болж хүүхэд, хөгшидгүй хэрэглэх боллоо. Интернетээс шаардлагатай бүхий л мэдээллийг авах боломжтой болов. Одоо ямар ч байгууллага, компаний ажлыг компьютергүйгээр төсөөлөх аргагүй юм.

 

Өнөөдөр III хувьсгал дуусаагүй байгаа хэдий ч IV хувьсгалын шинж тэмдэг улам бүр тод илэрч байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Ажиглагдаж байгаа эдгээр өөрчлөлтийг III хувьсгалын үргэлжлэл биш, харин IV хувьсгалын эхлэл гэдгийг профессор К.Шваб дараах 3 шинж тэмдгээр тодорхойлж байгаа юм: нэгдүгээрт, явагдаж байгаа өөрчлөлтүүдийн хурд; хоёрдугаарт, тэдгээрийн далайц; гуравдугаарт, эдгээр өөрчлөлтийн үр дагавар. IV хувьсгалыг дижитал буюу цахим хувьсгалын эрин гэж нэрлэж болно. Хэрэв өмнөх хувьсгалууд эдийн засгийн тодорхой салбаруудыг хамаарч байсан бол энэ хувьсгал нь бүх салбарыг хамрах гэнэ. Ухаалаг (өөрөөр хэлбэл хүний оролцоогүй буюу хүний оролцоо туйлын бага) үйлдвэр, хөдөө аж ахуйн ферм, үйлчилгээ, тээврийн хэрэгслүүд бий болж, цоо шинэ материалууд амьдралд нэвтэрч, нано болон биотехнологи, анагаах ухаан үсрэнгүй хөгжсөнөөр хүний амьдрах орчин эрс өөрчлөгдөнө гэж үзэж байна.


Хүн гэрийн роботын бэлтгэсэн өглөөний цайгаа уугаад үүднээсээ цахилгаанаар эсвэл устөрөгчөөр ажилладаг ухаалаг (жолоочгүй гэсэн үг) машинаар хэрэгтэй газар руугаа хүргүүлнэ. Ихэнх хүмүүсийн хувьд албан ажлаа байгаа газраасаа интернетээр амжуулна, мөн интернетээр хоол хүнс, бусад зүйлээ худалдан авч шаардлагатай бүх үйлчилгээг хийлгэнэ. Таны эрүүл мэндийг гарт байгаа бугуйвч байнга хянана. Хэрэв өвдвөл компьютер өвчний чинь оношийг нарийн тогтоож шаардлагатай бол 3D-гээр бүтээсэн хиймэл эрхтэнгээр өвчтэй эрхтэнг ямар ч төвөггүй солино. Хүний дундаж наслалт 100-120 болно гэх зэргээр шинэ эрин үе дэх хүний амьдралыг төсөөлөн бичсэн байх юм.

Шинэ эрин үе буюу IV хувьсгалын сөрөг үр дагавар гэх юм бол ирэх 20 жилд нийт ажлын байрны 47% нь автоматжсанаар олон сая хүн ажилгүй болохын дээр хөгжилтэй болон буурай хөгжилтэй орнуудын ялгаа улам бүр нэмэгдэх гэнэ. Үйлдвэрүүдийг автоматжуулах, роботжуулах процесс явагдаж байгаа тул ажиллах хүч хямд Хятад болон Азийн орнуудад байгуулагдсан үйлдвэрүүд хаагдаж хөгжингүй орнууд өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх хандлага байгаа гэдгийг мөн тэмдэглэж байна.

Аж үйлдвэрийн IV хувьсгал нь өнөөдөр хамгийн их яригдаж байгаа сэдэв хэдий ч энэ чухам юу юм бэ гэдгийг би хүүдээ ч тайлбарлаж чадахгүй байна гэж уг хувьсгалын тэргүүн эгнээнд явж байгаа Германы “Audi” компаний үйлдвэрлэл эрхэлсэн захирал бичсэнийг энд бас дурьдах хэрэгтэй байх.


Аж үйлдвэрийн I хувьсгал дэлхийгээр тархахад хэдэн зуун жил шаардагдсан бол II хувьсгалд зуу орчим жил, харин III хувьсгалд ердөө хэдэн арван жил шаардагдсан байдаг. Ингээд бодохоор IV хувьсгалын үр нөлөөг монголчууд тун удахгүй өөрсдийн амьдрал дээр мэдэрч эхлэх болов уу. Тэгэх тусмаа энэ хувьсгал өнөөдөр хөгжингүй орнуудад нэгэнт эхэлчихээд байна. Зөвхөн роботууд ажилладаг үйлдвэрүүд олноороо бий болж, “Тесла” нэртэй ухаалаг автомашин гараад ирлээ.

Зарим орны төр, засаг энэхүү хувьсгалд ихээхэн анхаарч байна. Бүр зөвхөн энэ асуудлыг хариуцсан сайдын тусгай орон тоо бий болгосон байх юм. Манайтай хөгжлийн түвшингөөр ойролцоо байдаг Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев энэ оны эхээр эрх баригч намынхаа их хурал дээр аж үйлдвэрийн IV хувьсгалыг угтаж тодорхой цогц арга хэмжээ авах чиглэл өгсөн байх жишээтэй.

 

эх сурвалж:

mn.wikipedia.org

http://iessay.ru/ru/other/trud/stati/obshhie-temy/razvitie-tehniki-i-tehnologij

Fourth revolution to change everything, Mauro Guillen (director of the Lauder Institute, Wharton School, University of Pennsylvania)