Нээлттэй ажлын байр

1. Мэргэжилтэн ТЗ-5
Ажлын байрны нэр: Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн 
Тавигдах шаардлага: магистр болон түүнээс дээш эдийн засагч  
Мэргэшил: Харгалзахгүй
Туршлага: Улсад 3-аас доошгүй жил ажилласан байх
Тусгай шаардлага: Баримт бичиг боловсруулах, хууль хэрэглээний чадвар эзэмшсэн, өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын  зохих мэдлэгтэй байх ТАХ-ийн ёс зүйг чанд сахих, байгууллагын болон хувь хүний нууц хадгалах
2 .Мэргэжилтэн ТЗ-5
Ажлын байрны нэр: Инновацийн дэд бүтцийн хөгжил, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 
Тавигдах шаардлага: Дээд боловсролын магистр, түүнээс дээш зэрэгтэй Инновацийн удирдлага, эдийн засагч, эрх зүйч, сэтгүүлч
Мэргэшил: Мэргэжлээрээ мэргэшсэн
Туршлага: Харгалзахгүй
Тусгай шаардлага: Баримт бичиг боловсруулах, хууль хэрэглээний чадвар эзэмшсэн, өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын  зохих мэдлэгтэй байх ТАХ-ийн ёс зүйг чанд сахих, байгууллагын болон хувь хүний нууц хадгалах
3.Мэргэжилтэн ТЗ-5
Ажлын байрны нэр: Өндөр технологийн үйлдвэрлэл, технологийн дамжуулалт хариуцсан мэргэжилтэн 
Тавигдах шаардлага: Дээд боловсролын бакалавр зэрэгтэй Бизнесийн удирдлага, эдийн засагч, оюуны өмчийн хуульч
Туршлага: Төрийн албанд 1-ээс доошгүй жил
Тусгай шаардлага: Баримт бичиг боловсруулах, хууль хэрэглээний чадвар эзэмшсэн, өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын  зохих мэдлэгтэй байх ТАХ-ийн ёс зүйг чанд сахих, байгууллагын болон хувь хүний нууц хадгалах
 
1.Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.
2. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
3.Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
•         Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
•         Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/
•         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
•         Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
•          “4х6”-гийн хэмжээний цээж зураг 4  хувь
•         Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ын эх хувь
Жич: Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллагад өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ.
            Mэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байх ба зөвхөн мэргэшлийн шалгалт өгсөн албан тушаалын ангилал дотроо нэр дэвшинэ гэдгийг анхаарна уу.