Мэндчилгээ

Б.Бат-Эрдэнэ
Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга

Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газрын цахим хуудсанд зочилж буй эрхэм хүндэт Та бүхний амар амгаланг айлтгая!

Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновцийн газар нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудад тусгагдсан үйлдвэрлэлийн салбарын хэтийн болон дунд хугацааны стратеги, хөгжлийн зураглалыг тодорхойлх талаар санал боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, нийслэлийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын хүрээнд үйлдвэрлэл, инновацийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн, экспортыг дэмжих, импортыг орлох өндөр технологийн бүтээгдхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, концесс, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, хамтын ажиллагааг хангах үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө байгууллага, аж ахуй нэгж, иргэд та бүхэнтэй хамтран ажиллаж, хуулиа дээдлэн, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байж, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр түргэн шуурхай хүргэх болно.

Манай цахим хуудас Хэрэглэгч таны өмнө үргэлж нээлттэй байж, та бүхний хүсэн хүлээсэн мэдээллийг цаг алдалгүй шуурхай мэдээлэх үүрэг хүлээн ажиллана

 


НИЙСЛЭЛИЙН  ҮЙЛДВЭРЛЭЛ,  
ИННОВАЦИЙН ГАЗРЫН ДАРГА        Б.БАТ-ЭРДЭНЭ